Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Хүмүүс
 
Мэдээ | Ярилцлага | Фото | Содон Хүмүүс Инээд | Хөгжим | Ил захидал | Утга зохиол | Зөвлөгөө | Сургалт | Вэбүүд |
Хайлт

Хүмүүсийн ерөнхий ангилалууд
• Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
• Тамирчид
• Хамтлаг, дуучид
• Жүжигчид
• Бизнесмэн
• Зохиолчид
• Эрдэмтэн мэргэд
• Бусад
Их үзэгдсэн
1.Maria Sharapova
2.Anna kournikova
3.Mike Tyson
Хүмүүс -> Тамирчид -> Бусад
 
Дэлгэрэнгүй намтар
Сүүлд шинэчлэгдсэн: 2006-05-15 03:05:20
 
Maria Sharapova 1987 Оны 4-р сарын 19-нд Siberia-ийн баруунд орших Nyagan хотод төржээ. Түүний аавыг Yuri , ээжийг нь Yelena гэдэг ажээ. Түүнийг төрсөн жилийн эхээр тэдний гэр бүл цацраг туяанаас зугтан Chernobyl-ийг орхиж байжээ. Дахиад л аюултай газраас холгүй байснаар Maria-г 2 настай байхад гэрээ орхин явж байжээ.

Maria-гийн гэр бүлийнхэн хар далайн тэнд Sochi хотод түр зуур амьдарч байсан бөгөөд тэнд нь Оросын теннисний ирээдүйтэй тамирчин Yevgeny Kafelnikov-ийн гэр, амралтын газар байдаг байжээ. Аав Yuri нь Nyagan-д инженерийн ажил хийдэг байсан. Гэвч гэр бүлийнхэн нь дүрвэсний дараанаас юу ч хамаагүй зөвхөн гэр бүлийнхэнээ л тэжээх л ажил хийж байжээ.

Maria эцэг эхийнхээ цорын ганц хүүхэд нь байсан учир бүжиг, хөгжим, атлетик зэрэг бүх л зүйл дээр охиноо дэмждэг байжээ. Тэр 4 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлийнх нь найз Kafelnikov-ийн аав түүнд хүүгийнхээ хуучин Dunlop теннисний цохиурыг бэлэглэснээс хойш Maria өөрийнхөө теннисний авъяастайгаа олж илрүүлсэн байна. Тэрээр өдөр бүр байшингийнхаа хананд бөмбөг цохиж тоглодог байжээ.

Тэр үед Maria 6 настай байсан бөгөөд орон нутгийн теннисний багийн дэмжлэгтэйгээр аав нь охиноо аван Оросын теннисний Холбоонд үзүүлэхээр авч явжээ. Тэнд тэрээр Оросын Теннисний холбооны дасгалжуулагч Yuri Udkin-тай танилцаж, тэрээр Maria-г өмнө нь үзэж байсан тамирчдаас хамгийн сайн нь болохыг мэдсэн байна.

Гэвч зарим зүйлүүд Оросод тийм ч энгийн байсангүй, хуучин зарчим өөрчлөгдөж байлаа. Оросын засгийн газар теннисийг 1980 оны эхээр Олимпийн тоглолтонд багтасны дараа тенниснийг хөгжүүлэх бодлогоо өндөржүүлсэн байна. Maria-гий эцэг, эх 2 нь Martina Navratilova-гийн Америкт охиноо дасгал сургууль хийлгэвэл хамгийн сайн гэсэн зөвөлгөөг дагасан байна. Эцэг, эх нь алдарт тамирчин Navratilova-тай Москвад нэгэн үзэсгэлэн дээр уулзжээ. Теннисний алдарт тамирчин ч туслаж дэмжих тун дуртай байжээ.

Maria аавтайгаа Florida-гийн Bradenton-руу цагаачилсан бөгөөд харин ээж Yelena нь виз авч чадаагүй байна. Ингээд аав нь охиноо дэлхийд алдаршсан Bollettieri Sports академид оруулахыг хичээсэн. Тэд мөн Англиар ярихыг сурсан бөгөөд теннисчин охин маш их зүйлийг сурч байжээ.

Bolletieri түүний зарим нэг онцгой авъяасыг олж мэдсэн бөгөөд энэ үеэс л Maria өөрийн мөрөөдлийн сургуульд сурч, тэндээ яг л Andre Agassi, Monica Seles, Mary Pierce, Jim Courier нар шиг боловсорчээ.

Анхандаа аав нь долоон настай охиноо Bollettieri-д тоглуулахын тулд төлбөр төлөх хэрэгтэй байсан. Иймээс аав бүх л төрлийн ажил хийдэг байжээ. Maria 12 наснаас доошхи тоглогчдын тэмцээнд орж эхэлсэн бөгөөд маш хурданаар #15-т жагсдаг болжээ. Хичээнгүй сургуулилалт үр дүнгээ өгсөн бөгөөд 1997 онд Maria Eddie Herr Олон Улсын Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд эхний үедээ Bernice Burlet-ийг ялж улмаар түрүүлжээ. 2000 оны 4-р сард 13 нас хүрхээсээ долоо хоногийн өмнө тэрээр Myriam Casanova-тай (7-6 (8-6), 6-4)-аар гайхалтай тоглолт хийж ялж байснаар анхаарлын төвд оржээ.

Бүх үеийн агуу Seles-тэй түүнийг харьцуулж эхэлжээ. Хэдийгээр тэдний тоглолтууд нь өөр боловч Maria хавчилга шахалтын доор адилхан зориг тэвчээр, адил чадварыг олж чадсан юм. Түүний энэхүү оролдлогууд тамирчинд “Rising Star Award” /өсөж яваа од/ хэмээх шагналыг авчирчээ.

2001 онд тэрээр 14 насандаа мэргэжлийн болсон бөгөөд анхны тоглолтоо ITF үйл ажиллагаан дээр хийжээ. Тэрээр 2002 оны байнгын тоглолтдоо бэлтгэлээ хийж академид тогтмол хичээллэж байлаа. Дараа жил нь чансаа нь тогтоогдоогүй од маань Австралийн өсвөрийн нээлттэй тэмцээнд амжилт гаргаж шигшээ тоглолтод шалгарчээ. Дөнгөж 14-хөн настай байхдаа тэрээр энэхүү теннисний тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аврагын төлөө өрсөлдсөн тоглогч болсон. Тэрээр өөрийнхөө чадварыг нотлон 7-р сард нь Wimbledon өсвөрийн тэмцээнд мөн ижил амжилт гаргажээ. Үүнийхээ дараа тэрээр нэгэн ярилцлагадаа Williams эгч дүүстэй өрсөлдөхөөр бодож байгаа тухайгаа ярьжээ.

 

Хуудаснууд :: 1 :: 2 :


Найздаа хэлэх

 
Maria Sharapova
Лавлахууд
 Товч танилцуулга
 Дэлгэрэнгүй намтар
 Амжилтууд
Зурагнууд
  1 - 14
  1. Аавтайгаа
  2. Амжилт дүүрэн байлаа
  3. Даашинзтай
  4. Бөөн баяр
  5. Ширтсэн
  6. Теннисний талбай дээр
  7. Үсээ 2 сүлжсэн
  8. Гоё байна
  9. Бэлтгэлийн талбай дээр
  10. Далайн эрэг дээр
  11. Хэвтсэн
  12. Шар даашинзтай
  13. Теннис тоглоод
  14. Япон оронд
Зураг харагчаар харах

 


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж