Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Хүмүүс
 
Мэдээ | Ярилцлага | Фото | Содон Хүмүүс Инээд | Хөгжим | Ил захидал | Утга зохиол | Зөвлөгөө | Сургалт | Вэбүүд |
Хайлт

Хүмүүсийн ерөнхий ангилалууд
• Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
• Тамирчид
• Хамтлаг, дуучид
• Жүжигчид
• Бизнесмэн
• Зохиолчид
• Эрдэмтэн мэргэд
• Бусад
Их үзэгдсэн
1.Түвшин
2.Steven Spielberg
3.George Lucas
Хүмүүс -> Бусад -> Найруулагч
 
Дэлгэрэнгүй намтар
Сүүлд шинэчлэгдсэн: 2006-02-26 07:02:56
 
Тэрээр 20 настай байх үедээ телевизийн найруулагчаар анхныхаа гэрээг хийж байжээ. Түүнийн анхны телевизийн кино нь Duel (1971) байсан бөгөөд нэлээд амжилт олж жүжиг болон тайзнаа тавигдсан байна. Үүгээр гараагаа эхэлсэн Spielberg нь Jaws (1975), Close Encounters of the Third Kind (1977), Raiders of the Lost Ark (1981), E.T.: The Extra-Terrestrial (1982) динозавруудын тухай Jurassic Park (1993) зэрэг кинонуудыг бүтээснээрээ хамгийн алдартай кино бүтээлч болж чадсан юм. Мөн түүний бүтээлүүд маш их орлого олж, түүнийг The Color Purple (1985), Schindler's List (1993), Saving Private Ryan (1998) зэрэг кинонуудыг хийхэд хүргэсэн билээ. 1994 онд тэрээр Jeffrey Katzenberg, David Geffen зэрэг Холливуудын залуу кино уран бүтээлчидтэй нийлж Dreamworks SKG. студи байгуулжээ.

Steven Allan Spielberg нь 1946 оны 12-р сарын 18-нд Cincinnati, Ohio-д төржээ. Гэвч тэрээр Haddonfield, New Jersey-гийн захад өсчээ. Түүний кинонуудад нь шинжлэх ухааны зөгнөлт, түүхэн, аймшигийн гээд олон сэдвүүдтэй байдаг байна. Хэдийгээр тэрээр Long Beach их сургуульд суралцаж байсан ч энтертаймент бизнесээ хөөхийн тулд сургуулиа орхижээ.

Spielberg бүх үеийн турш дахь маш их орлого олсон найруулагч юм. Тэрээр олон амжилттай кинонууд бүтээж, кинонууд нь ч орлого ашигаараа хитээр шалгардаг билээ. Үүгээрээ тэрээр Холливуудад мөш хүчтэй нөлөөтэй хүн болж чадсан юм. 2004 онд тэрээр Premiere болон бусад сэтгүүлүүдийн кино зургын үйлдвэрлэлд хамгийн хүчирхэг бөгөөд нөлөөтэй хүнээр тодорч байжээ.

Spielberg олонд 1970 оны алдарт кино бүтээгч залуу найруулагч мөн найз George Lucas, Francis Ford Coppola, Martin Scorsese, John Milius, Brian De Palma нарын нэг гэдгээрээ алдаршсан нэгэн билээ. Spielberg кино хийж өсөж торнисон юм.

Тэрээр TV шоунуудтай гэрээ байгуулан ажиллаж, Marcus Welby MD, The Name Of The Game, The Psychiatrist, Owen Marshall: Counsellor At Law зэрэг телевизийн цуврал ангит телевизийн шоунуудыг найруулж байлаа. Тэрээр мөн бүрэн хэмжээний Columbo кино хийжээ. Зарим ажиглагчид Spielberg-ийн хамгийн агуу кинонууд 1980 оноос эхэлэн одоог хүртэл гарч байна гэж үздэг ажээ. 1981 онд Spielberg найз George Lucas-тай хамтран "Raiders of the Lost Ark" хэмээх киног хийсэн.

2001 онд Spielberg үеийн найруулагч, анд нөхөр Stanley Kubrick-ийн сүүлчийн "A.I.: Artificial Intelligence" киног хийжээ. Хэдийгээр энэ зохиол олон жилийн турш төлөвлөгдөж байсан боловч Kubrick амьдралынхаа хугацаанд дуусгаж чадаагүй байна.

Ойрын хэдэн жилийн турш жүжигчин Tom Cruise-ийн өөрийн ирээдүйгээс зугтаасан ирээдүйн цагдаагийн дүрд тоглодог "Minority Report" (2002) киног, мөн Leonardo di Caprio, Tom Hanks нар тоглосон Catch Me If You Can киног тэр жилдээ хийсэн байна. 2004 онд "The Terminal" хэмээх Зүүн европийн нэгэн жуулчин онгоц буудал дотор амьдардаг тухай киногоо бүтээсэн бөгөөд Tom Hanks гол дүрд нь тогложээ.

Тэрээр 1993 онд "Schindler's List", 1998 онд "Saving Private Ryan" кинонуудаараа тус тус Оскарын "Шилдэг найруулагч"-ийн шагналыг 2 удаа хүртжээ.

Spielberg богино хугацааны турш маш удаан хугацаанд гарч байгаа эмнэлэгийн тухай "ER" олон ангит цувралд ерөнхий продюссероор ажиллаж байсан.

Тэрээр Dreamworks Pictures кино компанийг Jeffrey Katzenberg, David Geffen нартай хамтран эзэмшдэг билээ. Энэ кино компани нь 1997 оны "Amistad" киноноос нь хойших бүх киног нь гаргасан ажээ. Dreamworks SKG хэмээх компаний нэр нь ч тэдний нэрний эхний үсгүүдийг агуулж байдаг юм.

Spielberg жүжигчин Kate Capshaw-тйа гэрлэсэн бөгөөд "Indiana Jones", "Temple Of Doom" зэрэг кинонуудын хэсэгт тоглож байсан аж. Түүний 7 хүүхдэд өмнө нь гэрлэж байсан эхнэр Amy Irving-ээс төрсөн Max Spielberg, одоогийн эхнэр Kate Capshaw-аас төрсөн Sasha, Sawyer, Destry Spielberg, өргөмөл хөвгүүд болох Theo, Mikaela Spielberg, эхнэрийх нь дагавар охин Jessica Capshaw нар багтдаг байна.

Тэрээр эргэлзээгүй кино түүхэн дэх хамгийн хүчирхэг найруулагчдын нэг нь билээ. Түүнийг Холливуудын хамгийн шилдэг найруулагч төдийгүй дэлхийн хамгийн хөрөнгөтэй кино бүтээгчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй юм.

 

Хуудаснууд :: 1 :: 2 :


Найздаа хэлэх

 
Steven Spielberg
Лавлахууд
 Товч танилцуулга
 Дэлгэрэнгүй намтар
 Найруулсан, тоглосон кинонууд
Зурагнууд
  1 - 11
  1. Эхнэр Kate Capshaw-ын хамтаар
  2. Бодол болсон
  3. Гараа далласан
  4. Хар шилтэй
  5. Хар цагаан зураг
  6. Кино нээлт дээр
  7. Leonardo DiCaprio, Tom Hanks нарын хамтаар
  8. Саравчтай малгайтай
  9. Tom Сruise-н хамтаар
  10. Юм уншаад
  11. "War of the Worlds" -ийн жүжигчид болох Dakota Fanning, Tom Cruise нарын хамт
Зураг харагчаар харах

 


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж