Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Хүмүүс
 
Мэдээ | Ярилцлага | Фото | Содон Хүмүүс Инээд | Хөгжим | Ил захидал | Утга зохиол | Зөвлөгөө | Сургалт | Вэбүүд |
Хайлт

Хүмүүсийн ерөнхий ангилалууд
• Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
• Тамирчид
• Хамтлаг, дуучид
• Жүжигчид
• Бизнесмэн
• Зохиолчид
• Эрдэмтэн мэргэд
• Бусад
Их үзэгдсэн
1.Түвшин
2.Steven Spielberg
3.George Lucas
Хүмүүс -> Бусад -> Найруулагч
 
Дэлгэрэнгүй намтар
Сүүлд шинэчлэгдсэн: 2006-02-26 06:02:08
 
George Walton Lucas 1944 оны 5-р сарын 14-нд Калифорнийн Modesto-д бичиг хэргийн дэлгүүр эрхэлдэг George Walton Lucas-ын хүү болж төржээ. Тэрээр Downey ахлах сургуульд элсэн суралцаж байсан бөгөөд уралдааны машин жолоодох сонирхолтой, уралдааны машины жолооч болохыг мөрөөддөг байжээ. Аз болсон уу эз болсон уу түүнийг Fiat Bianchina машинтайгаа осолд орсоноор түүний энэхүү мөрөөдөл огцом алга болсон ажээ. 1960 оны үеэр тэрээр өмнөд Калифорнийн Cinema-Television-ийн их сургуульд кино судлалаар сурсан. Энэ сургууль нь кино судлалаар хамгийн эхний сургуулиудын нэг байсан юм. Тэнд тэрээр олон жижигхэн кинонууд хийж байсан бөгөөд анх "THX1138" гэх жижиг киног хийж байсан. Энэ нь хожим нь түүний анхны бүрэн хэмжээний кино болсон юм.

Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Francis Ford Coppola-тай American Zoetrope хэмээх студи хамтран байгуулсан. Мөн кино бүтээгчдийн хувьд Холливуудын студиудуудын харгис системээс өөр эрх чөлөөтэй орчинд найруулгаа хийх газар байгуулна гэдэгтээ тун найдаж байжээ. "American Zoetrope" студи хэзээ ч амжилттай байж чадаагүй, гэвч American Graffiti (1973), Star Wars (1977) зэрэг киноноосоо их ашиг орлого олж байсан юм. Ингээд дараа нь Lucas өөрийн төрсөн нутаг California-ийн хойд зүгт орших Marin County-д хувийнхаа "Lucasfilm" студиэ нээжээ. Skywalker дуу авиа, гэрэл, визуал эффект зэрэг нь Lucasfilm студийг кино бүтээгч студиудээс хамгийн шилдэг нэр хүндтэй студи болгож чадсан юм. Мөн Lucasfilm тоглоом, дараа нь LucasArts болж өөрчлөгдсөн бөгөөд тоглоомын үйлдвэрлэлд маш нэр хүндтэй билээ.

"The Star Wars" киноны ангиуд нь түүнийг түүхэнд хамгийн алдартай кино зохиолчдын нэг болгосон.

Түүний бусад продюсерлэсэн ажлуудад хүүхэлдэйн The Land Before Time (1988), Howard the Duck (1986) зэрэг кино орно. Мөн Lucas өөрийн LucasFilms студи болон тусгай эффектийн "Industrial Light & Magic" студийн захирал бөгөөд, мөн Сан Францискогийн хойд хэсэгт байдаг "Skywalker Ranch" продакшныхаа тоног төхөөрөмжөөрөө алдартай юм. 1992 онд тэрээр оскарын Irving G. Thalberg Award for Lifetime Achievement хэмээх нэр хүндтэй шагналыг амьдралынхаа туршид хийсэн ажлынхаа төлөө хүртсэн юм.

Хэдийгээр зарим хүмүүс найруулагч Steven Spielberg-ийн "Jaws" киног анхны "high concept" кино гэж үздэг хэдий ч "Star Wars" кино бол анхных нь юм. Баримтаас үзэхэд Lucas, Spielberg нар сайн найзууд бөгөөд "Indiana Jones" цувралын анхны 1981 онд гарсан "Raiders of the Lost Ark" зэрэг хэдэн кинонд дээр хамтран ажиллаж байжээ.

Хөрөнгө оруулалтын суурийн хувьд гэвэл "Star Wars" бүх цагийн хамгийн амжилттай бүтээл гэдгээ нотолсон. 2004 онд Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 3 тэр бум гэж үзэж байсан бол 2005 оны байдлаар амьдарлынхаа туршид Star Wars кино болон нэрийг ашиглуулснаас олсон орлого нь 20 тэрбумд хүрчээ.

 

Хуудаснууд :: 1 :: 2 :


Найздаа хэлэх

 
George Lucas
Лавлахууд
 Товч танилцуулга
 Дэлгэрэнгүй намтар
 Найруулсан, тоглосон кинонууд
Зурагнууд
  1 - 9
  1. Залуухан байх үедээ найз Steven Spielberg-ийн хамтаар
  2. 2 охиныхоо хамтаар
  3. Хамт ажилласан нөхдийн хамтаар
  4. Хөдөө хээр
  5. Кино найруулах үеээр
  6. Жүжигчин Mike Myers-ын хамтаар
  7. Шагнал авав
  8. Ширтсэн
  9. Зураг авалтын үеээр
Зураг харагчаар харах

 


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж