Дэлгэрэнгүй намтар Сүүлд шинэчлэгдсэн: 2006-02-26 06:02:26
Жүжигчин Jessica Claire Biel нь Minnesota-гийн Ely-д 1982 оны 3-р сарын 3-нд төрсөн. Гэвч тэрээр гэр бүлээ хадархаг нутаг Colorado-д сууршсаны дараа ах Justin-тайгаа Colorado-ийн Boulder-д өссөн. Тэрээр дуулж, бүжиглэх, роликоор гулгах, уулын дугуй уналтаар хичээллэх дуртай тийм л энгийн охин байжээ. Jessica-ын авъяасыг анх удаа 1994 онд Олон улсын моделын Лос Анжелес-ын холбооны хэлэлцээр дээр нээжээ. Ингээд тэрээр Лос Анжелес дахь жүжигчиний Young Actors Space-д суралцах урилгаар шагнагджээ.
Jessica 9 настайгаасаа хойш жүжиглэх урлагт хөл тавьсан бөгөөд мужийн театрт "Beauty and the Beast", "The Invisible People", "Annie", "The Sound of Music" зэрэг бүтээлүүдэд тоглож байх үедээ "Limited Too" загварын агентлагт хоёр жил ажиллахаар болжээ.
Энэ цайвар бор нүдтэй үзэсгэлэнт бүсгүй WB телтевизийн хит гэр бүлийн "7th Heaven" драмд тоглосноороо маш том амжилтыг олсон билээ. Aaron Spelling-ийн продюссорлосон шоуны долоон ах дүүсийн нэгийн дүрд тоглож байх үед тэрээр өөрийгөө нээж дэлгэцэнд дээр анхаарал татаж чадсан билээ. 1997 онд тэрээр жүжигчин Peter Fonda-тай "Ulee's Gold" кинонд тоглосон. Энэ бүтээл нь Sundance, Каннын кино наадмуудын анхаарлыг их татаж байсан бөгөөд кино шинжээчдийн хараанд түүний дэггүй өсвөр насны охины дүр өртөж чадсан юм. Нэг жилийн дараа тэрээр "I'll Be Home For Christmas" кинонд өсвөр жүжигчин Jonathan Taylor Thomas-тай хамтран тогложээ.
Тэрээр 1999 оны People сэтгүүлийн Дэлхийн хамгийн хөөрхөн 50 хүний нэгээр шалгарч байсан юм. Тэрээр насанд хүрээгүй байхдаа Gear сэтгүүлд дээр хагас нүцгэлсэн нь түүний карьерийг 180 градус өөрчилсөн гэхэд болно. Энэ нь түүний телевизийн тогтсон дүр болон Spelling-тэй хийсэн гэрээг өөрчлөх оролдлого байсан юм. Тэрээр өөрийгөө дэлхий даяарх эрчүүдэд харуулахад бэлэн байсанаа тэсч үлдээх арга байсангүй. Үүнд Spelling болон 7th Heaven нарын багийнхан тун урамгүй байсан бөгөөд эрэгтэйчүүдийн сэтгүүлийн эсрэг шүүхджээ. Jessica хэдийгээр нилээд нарийн гэрээтэй ч өөрийгөө мэдээж Spelling-ийн өмч биш гэдгийг нотолж, өөрөө сонгосон бүтээлдээ тоглоно гэдгээ харуулахыг хүсч байжээ. Энэ нь нэг талаар түүний Холливуудын кинонд тоглох хүслийг харуулж байсан буй заа.
Jessica "American Beauty" киноны дүрээ жүжигчин Mena Suvari-д алдсан ч гэсэн өөрийнхөө карьеерийг цэцэглүүхээр хичээж байсан юм. 2001 оны зун тэрээр "Summer Catch" кинонд өсвөр насны жүжигчин Freddie Prinze Jr-тэй хамтран тоглосон. Дараа жил нь тэрээр The Rules of Attraction кинонд мөн тоглосон юм. Мөн тэрээр сүүлийн үед The Texas Chainsaw Massacre (2003), Kim Basinger, Cellular (2004), Blade: Trinity (2004) зэрэг кинонуудад амжилттай тоглосон юм. 2005 он Jessica-н хувьд нилээд завгүй өнгөрч байгаа юм. Тэрээр Stealth киноноос гадна Bloom, Kirsten Dunst нарын хамтаар Elizabethtown кинонд тоглосон.
Тэрээр Massachusetts мужийн Medford дахь Tufts их сургуульд 3 семистр сурсан бөгөөд үргэлжлүүлэн California-д сургуулиа дүүргэхээр төлөвлөөд байгаа юм. Тэрээр фото зураг сонирхож чөлөөт цагаараа нүдний шил цуглуулдаг.
|