Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Хүмүүс
 
Мэдээ | Ярилцлага | Фото | Содон Хүмүүс Инээд | Хөгжим | Ил захидал | Утга зохиол | Зөвлөгөө | Сургалт | Вэбүүд |
Хайлт

Хүмүүсийн ерөнхий ангилалууд
• Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
• Тамирчид
• Хамтлаг, дуучид
• Жүжигчид
• Бизнесмэн
• Зохиолчид
• Эрдэмтэн мэргэд
• Бусад
Их үзэгдсэн
1.Jennifer Lopez
2.Britney Spears
3.Сэрчмаа
4.Ahn Jae Wook
5.Beyonce
6.Lin Xin Ru
7.3 охин
8.Ариунаа
9.Камертон
10.Shakira
11.Yu Pen
12.Сарантуяа
13.Christina Aguilera
14.Madonna
15.Минжинсор
Хүмүүс -> Хамтлаг, дуучид -> Поп, R&B
 
Дэлгэрэнгүй намтар
Сүүлд шинэчлэгдсэн: 2003-11-17 04:11:16
 
Madonna Louise нь 1958 оны 8 сарын 16-нд Америкийн Michigan мужын Bay хотод 6 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүнийг аав, ээж нь Nonnie хэмээн дууддаг байв. Madonna энэ гэр бүлдээ 2 ахтай, 2 эмэгтэй дүүтэй, 1 эрэгтэй дүүтэй байсан юм. Түүнийг 6 настай байхад ээж French Canadian хөхний хорт хавдараар нас барсан юм. Түүнээс хойш 3 жилийн дараа аав Sylvio Ciccone нь Joan Gustafson Ciccone гэдэг бүсгүйтэй романтик харьцаагаа эхэлж, удалгүй тэд гэрлэж Madonna-н 2 дахь гэр бүлд 1 эмэгтэй дүү, 1 эрэгтэй дүү нэмэгджээ. Sylvio Ciccone хүүхдүүдээ бүгдийг нь католик сургуульд оруулдаг байсан нь түүний нэг гэр бүл дотрох дүрэм байсан байна. Ийнхүү 1968 онд Madonna анхны шүтлэгээ эхэлж жил орчмын дараа өөрийнхөө нэр дээр Veronica хэмээн нэмсэн байна.

1973 онд ахлах сургуульд орсон жилээ тэрээр 15 насандаа охин насаа 17 настай Russel Long хэмээх хөвгүүнд зориулсан талаараа өөрийн намтартаа бичсэн байдаг. Тэрээр ахлах сургуульд байхаас л хөвгүүдийн анхааралд их өртдөг хөөрхөн охин байжээ. Madonna, Russel Long нарын үерхлийн харьцаа 6 сар гарантай үргэлжилсэн байна. Russel Long нь одоо ч Michigan-д амьдарсан хэвээр бөгөөд United Parcel Service-д тракны жолооч хийдэг,гэрлэсэн, хүүхэдтэй болсон байна. Madonna ахлах сургуульд сурч байхдаа бүжгийн ангид элсэн бүжгээр хичээллэж байсан бөгөөд 1976 оны хавар ахлах сургуулиа төгссөн юм. Түүнийг төгсөхөөс 1 улирлын өмнө түүний бүжгийн багш байсан Christopher Flynn шилжиж Michigan-ны их сургуульд бүжгийн багшаар очжээ. Тэрээр Madonna-г Michigan-ны их сургуулийн бүжгийн ангид элсэж ороод тэтгэлэгээр сурахыг зөвлөсөн байна. Ингээд Madonna уг сургуульд бүртгүүлэн элсэж чадсан төдийгүй тэтгэлэг ч авч чадсан юм.

Их сургуулийн оюутны байранд хамт амьдарч байсан Whitley Setrakian түүний тухай хэлэхдээ "Тэрээр үнэхээр бүжгийн авьяастай байсан бөгөөд маш их зүтгэл гаргадаг байлаа. Өглөө хамгийн эрт босч хичээл эхлэхээс өмнө түрүүлж очин бусдыгаа хүлээгээд сууж байдаг оюутан байсан юм. Мөнгө төгрөгний хувьд гэвэл тэрээр дутмаг байсан ба их сургуулийн маруужингийн газар сурахын хажуугаар ажиллаж байсан. Хааяа надаас зээлсэн мөнгөө ч өгч чадахгүй үе гардаг байлаа. Гэхдээ л тэр өөрийнхөө ирээдүйн кареертаа бүрэн итгэлтэйгээр хөдөлмөрлөж байсан юм." гэжээ.

Madonna оюутан байх үедээ нэгэн жижиг хамтлагт бөмбөр тоглодог Steve Bray-тэй хэсэг хугацаанд үерхэж байсан юм. Madonna 5 жилийг бүжиг сурч Michigan-ны их сургуульд өнгөрүүлэхийг цаг хугацаа дэмий алдах зүйл болно гэж бодсоний улмаас 1 жил хагас сураад, сургуулиа орхин бүжгийн кареераа хөөн 1977 онд New York руу нүүжээ. Энэ нь түүний анхны нислэг байсан бөгөөд тэрээр кармандаа ердөө 35$-той л онгоцноос бууж байсан байна.

1978 оны 11 сараас тэрээр Pearl Lang бүжгийн компанид тэнцсэн цөөхөн хүний нэг болон бүжигчинээр оржээ. Pearl Lang "Тэр бол гайхалтай бүжигчин байсан. Бүх бүжигчин л бүжгийн элемэнтүүдээ сайн хийдэг ч Madonna бол өшөө илүү сэтгэл хөдлөм үзүүлэлтүүд хийж чаддаг байсан" хэмээн хэлжээ. Хэсэг хугацаанд Pearl Lang-тай ажилсаны дараагаар тэрээр Alvin Ailey-тай хамтран ажилсан юм.

 

Хуудаснууд :: 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :


Найздаа хэлэх

 
Madonna
Лавлахууд
 Товч танилцуулга
 Дэлгэрэнгүй намтар
 Цомгууд
 Тоглосон кинонууд
Зурагнууд
  1 - 15 : 16 - 22
  1. Гоё шүү
  2. Vс нь сэгсийсэн
  3. Сандал дээр
  4. Бараг л нvцгэн
  5. Дур булаам
  6. Алтан шаргал
  7. Цагаан мактай
  8. Намбалаг
  9. Залуу нас
  10. Хар цагаан зураг
  11. Чамин зураг
  12. Гоёмсог
  13. Улаан мактай
  14. Торон бvрхэвчтэй
  15. Улаан малгайтай
Зураг харагчаар харах

 


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж