Дэлгэрэнгүй намтар Сүүлд шинэчлэгдсэн: 2007-02-12 05:02:19
Curtis Jackson буюу 50 Cent 1976 оны 7 сарын 6-нд АНУ-ийн New York-н Queens-д төржээ. Тэрээр 26 насандаа амьдралынхаа хамаг л чухал хэсгүүдийг хийсэн юм. Эцэггүй өссөн түүнийг өсвөр настайд ээж нь үл мэдэгдэх байдлаар нас баран өнчрүүлж, тэрээр өвөө, эмээ дээрээ өсчээ. Түүний ээж нь хар тамхины наймаачин байсан ба бусдад буудуулан алагдсан хэмээн ярьдаг. New York Avenue буюу одоогийн Guy R. Brewer Blvd гудамжинд өссөн 50 Cent нь 11 настайгаасаа хар тамхины наймаанд оролцож байсан байна.
50 Cent-г 10-р ангид байхад нь хар тамхи биедээ авч байсан хэмээн шийтгэн өөр сургууль руу шилжүүлсэн боловч тэрээр үргэжлүүлэн суралгүйгээр хаясан юм. Дунд сургуульд байхдаа тэрээр хар тамхинаас олсон нилээд мөнгөөрөө гоё хувцас авч өмссөн нэгэн байжээ.
Тэр хүү Marquise-г төрөх хүртэл рэпийн ертөнцөд хүчээ үзээгүй юм. Дараа нь тэр Run DMC DJ, Jam Master Jay нарын бичлэгээ хийдэг JMJ студитэй гэрээ хийн рэпээр хүч үзэх болсон байна. Түүний The Trackmasters нь олны анхааралд өртсөнөөр түүний амжилтанд хүрэх нь гарцаагүй болж Columbia Records түүнтэй гэрээ хийжээ. Columbia Records нь түүнийг New York дахь студидээ авчран бичлэг хийн 2 долоо хоног гарны хугацаанд 36 дуу хийж мөн Power Of The Dollar хэмээх цомгоо гаргасан байна. Шинэ цомогт нь багтсан "How to Rob" дуундаа Master P, Timbaland зэрэг дуучдыг яаж дээрэмдэх талаар дуулсан нь түүнийг бага зэрэг хэмжээнд ч гэсэн таниулж өгсөн юм.
Jay-Z, Big Pun, Sticky Fingaz, Ghostface Killah нар энэ дууны тухай энэ бол жинхэнээсээ биш ч гэсэн үнэн дээр суурилсан хошин дуу байснаараа амжилтанд хүрчээ хэмээн тайлбарладаг.
Түүний анхны рэпийн багш болох Jam Master алагдахаас 4 хоногийн өмнө 50 Cent-н менежерийн ажлын байрны гадаа рэпчин Busta Rhymes-г машинд нь 4 удаа буудаж байсан байна.
Түүний Destiny's Child хамтлагтай хамтран дуулсан "Thug Love" хэмээх дуу нь амжилтанд хүрч байх үеээр тэр хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос Columbia Records-той харьцаа нь муудсан хэдий ч тэд цомгоо гаргажээ. 2000 оны 4 сард 50 Cent нь 9 удаа буудуулж 9 мм бууны сум нүүрэнд нь тусчээ. Үүнээс амьд үлдсэнийг нь хожим рэпчид үхэшгүй хүн хэмээн хошигнодог болсон байна. Дараагийн хэдэн сарыг тэр эмчилгээнд зарцуулсанаар Columbia Records-той гэрээгээ дуусгасан байна.
Түүнийг алах гэсэн оролдлогуудын тухай тэрээр ярихдаа "Энд бол ямар ч рэпүүдийн дайн байхгүй. Харин өмнө нь миний орооцолдож байсан хар тамхины хүнд гарууд л алахыг оролдож байна. Тэд доод давхаргатаа хэвээр үлдсэн. Харин би дээшээ гарсан. Энэ нь тэдэнд намайг алах шалтгаан болж байна" хэмээн хэлсэн байдаг. Тэрээр 50 Cent хэмээх нэрээ гудамжны нэгэн гангстераас авч байжээ.
Мөнгө болон дэмжлэгээр тутагдаж байсан Sha Money XL-н тусламжтайгаар 30-н шинэ дууг доод төвшинийхний дунд нэр хүнд олж авахаар гаргажээ. Бичлэг нь New York-н CD, бичлэгийн хар захаар тархаж тэрээр дахин бие даасан Guess Who's Back? цомгоо гаргасан байна.
Jive, Universal and J студидууд хоорондоо шилдэг бичлэг хийхээр өрсөлдөж байх үеээр 50 Cent-г Eminem өөрийн хамгийн дуртай рэпчин хэмээн байн байн дурджээ. Удалгүй Dr. Dre, Eminem 2-той 50 Cent зөвшилцсөний дараа Shady студитэй сая гаран долларын гэрээнд гарын үсэг зуржээ. 50 Cent дараа нь "Энэ гэрээний гол асуудал нь мөнгө байгаагүй, мөрөөдлийн багтай ажиллах нь гол байсан" хэмээн хэлсэн байдаг. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар тэрээр хүмүүсийн хүсэн хүлээж байсан шинэ од болж чадсан юм.
Хуудаснууд :: 1 :: 2 :: 3 :
|