Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Хүмүүс
 
Мэдээ | Ярилцлага | Фото | Содон Хүмүүс Инээд | Хөгжим | Ил захидал | Утга зохиол | Зөвлөгөө | Сургалт | Вэбүүд |
Хайлт

Хүмүүсийн ерөнхий ангилалууд
• Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд
• Тамирчид
• Хамтлаг, дуучид
• Жүжигчид
• Бизнесмэн
• Зохиолчид
• Эрдэмтэн мэргэд
• Бусад
Их үзэгдсэн
1.Энхбаяр Н.
2.Osama Bin Laden
3.Vladimir Putin
4.George W. Bush
5.Багабанди.Н
6.Saddam Hussein
7.Condoleezza Rice
8.Энхсайхан М.
9.Амаржаргал Р.
10.Indira Gandhi
11.Жасрай П.
12.Bill Clinton
13.Наранцацралт Ж.
14.Энэбиш Л.
15.Benedict XVI
Хүмүүс -> Улс төр, нийгмийн зүтгэлтнүүд -> Удирдагчид
 
Benedict XVI: Товч мэдээлэл
 
Амьдралын түүхэн товчлол

1927: Ratzinger 4 сарын 16-ны ариун бямба гаригт Marktl am Inn-д төржээ. Түүнийг төрсөн өдөр нь Христийн шашны баптизм буюу усанд дүрэн шинэ хүн төрөн гарч хуучин нүгэлт хүн үгүй боллоо гэсэн утгат ёслолыг үйлджээ.

1929: Түүний гэр бүл Австарийн хязгаар Salzach голын жижигхэн хот Tittmoning руу нүүжээ.

1932: Уг оны 12 сард түүний эцэг Нацистыг хүчтэй шүүмжилсэнээс болон Ratzinger-ын гэр бүл Альпийн нурууны бэлд орших Auschau am Inn руу цөлөгджээ.

1937: Түүний эцэг тэтгэвэртээ гарснаар гэр бүл нь Traunstein Hufschlag руу нүүсэн байна. Тэр гимназид сонгодог хэл сурахаар хичээллэж эхлэн Латин Грек хэл сурчээ.

1939: Rat zinger бага насны хүүхдийн шашны сургуульд орсон нь шашны албаных нь эхний алхам байсан.

1943: Хамт сурагчдийнхаа нэгэн адилаар агаараас эсэргүүцэх Flak корпуст татагджээ. Энэ үеээрээ ч гэсэн Мюнхиний Maximilians гимназидаа долоо хоногт 3 өдөр хичээлдээ суух боломжтой байжээ.

1944: 9 сард тэрээр цэргийн насанд хүрсэн бөгөөд улмаар Flak-аас чөлөөлөгдөж гэртээ эргэн иржээ.

1945: 11 сард тэрээр Германы явган цэргийн армид бэлтгэл сургуулилт хийж байлаа. Тэрээр өвчин туссанаар цэргийн албаны хатуу дэглэмээс чөлөөлөгдсөн байна.

Хавар \Дөрөвдүгээр сарын сүүлч, 5 сарын эхээр\ : Холбоотны цэргүүд давших үеээр тэрээр Traunstein дахь гэрлүүгээ явжээ. Америкчууд тэдний тосгонд ирээд Ratzinger-ын гэрт штабаа байрлуулсан байна. Түүнийг герман цэрэг хэмээн дайны үеийн шоронд хорих болсон байна.

6 сарын 19: Traunstein-д гэртээ эргэж ирсэн бөгөөд 7 сард дүү Georg нь ч эргэн иржээ.

11 сар: Ratzinger болон түүний дүү Georg нар шашны сургуульдаа эргэн оржээ.

1945: Ratzinger Мюнхены их сургуультай түнш Herzogliches Georgianum шашны институтад орсон.

1951: 7 сарын 29-нд Georg, Josef Ratzinger нарт кардинал Faulhaber , Гэгээн Петрь, Пол нарын хүндэтгэлийн цайллагын үеэр сахил хүртээн лам болгожээ

1953: 7 сар: Тэрээр Мюнхены их сургуулиас шашин судлалын докторын цолоо хүлээж авсан. Тэр өөрийн анхны чухал бүтээл болох Volk und Haus Gottes in Augustins Lehre von der Kirche (Augustine сүмийн номлолд бурханы үр сад болон орд) гэсэн бүтээлээрээ докторын зэрэг авчээ. Тэрээр Habilitationsschrift хэмээх Bonaventure-ын шашны түүхийн болон нээлтийн номлолыг их сургуульд заахын тулд нэг бүтэн ном нэмэлт хийжээ.

1959: 4 сарын 15: Бонын их сургуульд тэргүүлэх профессор болж шашны бүтэн цагаар лекц уншихаар болсон байна.

8 сарын 23: Түүний эцэг нас барсан.

1962 – 1965: Ratzinger дөрвөн улиралын турш 2 дахь Ватиканы зөвлөлд ажиллаж, мөн Германд Cologne-н кардинал Josef Frings-ын шашны ахлах зөвлөхөөр ажиллажээ.

1963: Тэр Münster ийн их сургуульд ажиллах болсон.

12 сарын 16: Түүний ээж нас барсан.

1966: Tübingen их сургуульд бас шашны онолын тэргүүн болсон. Түүний анд профессор Hans Küng энэ албан тушаалд хүрэхэд нь маш их дэмжсэн. Ratzinger 1957 онд Küng-тай Innsbruck-д шашны онолын хурал дээр анх удаа уулзаж байжээ.

1968: Европ даяар болсон оюутнуудын хөдөлгөөн Марксизмын онол Tübingen-д оюуны хувьд ноёрхож байлаа. Эдгээр нь зөвхөн түүний зааж байсан оюутнууд биш багш нарт ч нөлөөлж байсан.

1969: Tübingen-д радикал үзэл сурталаар эсэргүүцсэн нь эвгүй байдалд оруулсан. Тэрээр Regensburg их сургуульд багшлахаар дахин Bavariaд эргэн ирсэн. Тэр декан, дэд ерөнхийлөгч, дараа нь мөн Германы шашны зөвлөх зэргийн ажил эрхэлж байжээ.

1972: Ratzinger, Balthasar –ын Hans Urs, Henry De Lubac нар католик шашны сэтгүүл эрхлэн гаргасан байна. Энэ нь католик шашин болон шашны соёлын тухай ажээ.

1977: 3 сарын 24: Тэрээр Мюнхены Archbishop хэмээн нэрлэгдсэн байна.

7 сарын 27: Пап Paul VI-ын дэмжлэгтэйгээр Мюнхены кардинал болжээ.

1980: Түүнийг Synod on the Laity тэргүүн хэмээн пап John Paul II нэрийдсэн. Богино хугацааны дараа пап түүнээс католик боловсролын холбоог тэргүүлэх үү? хэмээн асуухад Ratzinger татгалзсан байна. Тэр Munich дэх өөрийн ажлаа удаан хугацаанд орхихыг хүсээгүй ажээ.

11 сарын 25: Тэрээр Итгэл үнэмшлийн онолын цуглааны удирдагч болгох гэсэн John Paul II-ын саналыг хүлээн авчээ.

1998: 11 сарын 6 нд Ratzinger кардиналуудын коллежийн дэд деканаар сонгогдсон.

2002: 11 сарын 30: Ариун эцэг пап John Paul II Кардиналуудын сургуулийн деканаар сонгуульд нэр дэвшин сонгогдсоныг дэмжсэн.

2005: 4 сарын 19: Ромын пап болж Benedict XVI гэх нэрийг хүртжээ.

Шинэчлэгдсэн: 2005-05-03 05:05:53


Найздаа хэлэх

 
Benedict XVI
Лавлахууд
 Товч танилцуулга
Зурагнууд
  1 - 8
  1. Benedict XVI
  2. 1952 онд
  3. 1978 онд
  4. Пап JohnPaul II-той мэндэлж байна.
  5. Инээмсэглэсэн
  6. 2005-04-19-ны өдөр 265 дахь Ромын Пап болов.
  7. Хар цагаан зураг
  8. Кардинал байх үе
Зураг харагчаар харах

 


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж