Vladimir Putin: Товч мэдээлэл Нэр: Владимир Путин Бүтэн нэр: Владимир Владимирович Путин Төрсөн өдөр: 1952-10-07 Төрсөн газар: Ленинград (Хожим нь Санкт Петерсбург болсон), Орос
Боловсрол:
- Ленинградын улсын их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн.
- КГБ-д тагнуулчийн мэргэжлээр суралцсан.
Хийж гүйцэтгэсэн ажлууд:
- 1975-1990 онд КГБ-ын сөрөг тагнуулийн албанд агент
- 1985-1990 онд зүүн Германы Дрездэн хотод Зөвлөлт-Германы нөхөрлөлийн нийгэмлэгийн тэргүүн
- 1990 онд Ленинград хотын улсын их сургуулийн удирдлагийн ажилтан
- 1991-1996 онд Санкт Петерсбург хотын орлогч дарга
- 1997-1998 онд Кремлийн өмчийн газрын туслах дарга
- 1998-1999 онд Холбооны аюулгүй байдлын газрын дарга
- 1999-2000 онд Оросын холбооны улсын ерөнхий сайд
- 1999 оны 12-р сарын 31 нээс 2000 оны 3 сар хүртэл Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
- 2000 оноос Оросын холбооны улсын ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа.
Аав: Владимир Спиридонович Путин, үйлдвэрийн ахлах ажилчин байсан, 1999 оны 8 сард нас барсан. Ээж: Мария Ивановна Путинa, нөхрөөсөө 6 сарын өмнө нас барсан. Эхнэр: Людмила, 1958 онд төрсөн, Ленинградын улсын их сургуулийн факультетийг төгссөн, анх онгоцны үйлчлэгч хийж байгаад дараа нь сургуульд багшаар ажилласан, франц, герман, испани хэлтэй.
Охидууд:
- Катя, 1985 онд төрсөн,
- Маша, 1986 онд төрсөн.
Баримтууд: Тэдний гэр бүл амьтан тэжээх сонирхолтой. Путин нь бөхөөр хичээллэдэг байсан ба 1974 онд тэр Ленинградын жудогийн аврага болж байсан. Жудогийн хар бүстэй юм. Шинэчлэгдсэн: 2004-03-08 09:03:13 |